Мэдээ, мэдээлэл

УРЛАГИЙН ТОГЛОЛТ, БЭСРЭГ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн газар. Монгол улсад анх удаа зочилж байгаа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал  Такеши Касай, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад зочдод зориулан Гурвансайхан сумын Их газрын чулууны уулын үзэсгэлэнт газрын Задгай театрт Могол ёс заншил, соёлыг харуулсан урлагийн тоглолт, хөдөө талд “Бэсрэг наадам”-ыг тус тус зохион байгуулж сонирхууллаа.

Гурвансайхан сумын Их газрын чулууны уулын үзэсгэлэнт газрын Задгай театрт аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн уран бүтээлчдийнхээ урын сангийн дээжсээс найруулан, тавьж толилуулан Монголын соёл урлагийг сурталчилж, тэр дундаа “Дуу хуурын өлгийн Дундговь аймаг”-аа магтан дуулж, хуурдсан юм.

Мөн “Бэсрэг наадам”-ыг зохион байгуулснаар Монгол наадмын үүсэл, түүх, үндэсний ёс заншил, дэг жаягийг сурталчилан таниулсан. “Бэсрэг наадам”-д 16 бөх барилдаж, 28 соёолон насны морь уралдаж, 15 эрхий мэргэн харваач халх харваагаар харван, 12 шагайн харваач хувийн цуваагаар харвасан байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО