Аймгийн тухай

Уур амьсгал:

Аймгийн нутаг дэвсгэрийг уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, уулын хээрийн муж /Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг/, нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн муж /Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг/, нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн муж /Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг/ гэж 3 хуваадаг.Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард – 16-19 градус, зуны сард +17-21 градус, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм ундаг.