Мэдээ, мэдээлэл

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

Өндөршил сум
Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 06 дугаар сарын 28-ны өдөр 53.3 хувийн ирцтэйгээр хуралдаж:1.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай,2.2022 оны аудитын дүгнэлтийн танилцуулга, 3.Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай,

ИТХ: "АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ"

Өндөршил сум
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит 15 дугаар хуралдаанаар сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2022 оны аудитын дүгнэлт, сумын 2023 оны төсвийн тодотгол батлах тухай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2022 оны гүйцэтгэл, 2023 оны төлөвлөлт, хэрэгжилт, Сумын Газар зохион байгуулалтын  2023 оны төлөвлөгөөнд тодотгол хийх тухай, Төрийн байгууллагуудын өмчийн бүртгэл хөтлөлт, ашиглалт, хадгалалт, Шилэн дансны болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тайлан, Сумын түүхт 100 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАНДАХ, САЙХАНДУЛААН СУМДТАЙ ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Өндөршил сум
Сумдын Засаг даргын тамгын газрын албан хаагчид харилцан туршлага солилцох, бүс нутгийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зохион байгуулах зорилготой Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан сумдтай уулзалтыг 6 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

УЛСЫН АВАРГУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Сайнцагаан сум
"Малчдын сургалт, зөвлөгөөн-2023" арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Үйзэн багийн харьяат 1989 оны БНМАУ-ын "Аварга малчин", Сумын анхны улсын аварга малчин Баярын Сугир

САЙНЦАГААН СУМЫН "МАЛЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН-2023"

Сайнцагаан сум
Сумын ЗДТГ-аас зохион байгуулж буй "Малчдын сургалт, зөвлөгөөн-2023" арга хэмжээ аймгийн ТХДЖТ-т болж байна. Энэхүү зөвлөгөөнд 9 багийн төлөөлөл 180 малчин оролцож байна. Нээлтийн арга хэмжээний үеэр ХХААЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр 4, ХХААЯ-ны сайдын Жуух бичгээр 4, Аймгийн хүндэт тэмдэгээр 3, аймгийн засаг даргын Жуух бичгээр тус бүр 3 малчин шагнагдлаа.

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Сайхан-Овоо сумын Малчдын зөвлөгөөн-2023 арга хэмжээ 2023 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 100 гаруй малчид оролцлоо.

ШАТАР ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ЛУУС СУМЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Луус сум
Шатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Луус сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2023.06.23-ны өдөр боллоо.

ГАНЖУУР ЭРГЭХ ЁСЛОЛ

Хулд сум
ТАХИЛГАТ ОВОО ХАЙРХНААР ТОЙРЧ ГАНЖУУР ЭРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШУВУУТАЙ ХАЙРХНААС ЭХЛЭЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДААД ЯВЖ БАЙНА.

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ДУНДГОВЬ АЙМГИЙН “БҮРДИЙН УЯНГА” ЗУСЛАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагаандэлгэр сум
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ДУНДГОВЬ АЙМГИЙН “БҮРДИЙН УЯНГА” ЗУСЛАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАХүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулах "Тэгш оролцоо-2023" говийн бүсийн чуулган Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Бүрдийн уянга" зусланд эхэллээ.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023 ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сайнцагаан сум
Цусны даралт ихсэлтэй холбоотойгоор “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023”

"ГЭР ЦЭЦЭРЛЭГ" АЖИЛЛАЛАА

Цагаандэлгэр сум
14 хоногийн гэр цэцэрлэгт өдөр бүр 12 хүүхэд хамрагдаж багш Б.Насанжаргал, Т.Насан-эрдэнэ, туслах багш Д.Мөнхтуяа, Б.Сүнжидмаа нар ажиллалаа.