Мэдээ, мэдээлэл

ЕБС-Н СУРАГЧИД БОЛОН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
Хүүхдийн хамгааллын тухай хууль болон Хүүхэд хамгааллын тогтолцоо түүний ойлголт сэдвээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхчүүдэд Насан туршийн боловсролын багш Г.Мөнхзаяа, ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг нар хамтран зохион байгууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Эрдэнэдалай сум
“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Тогооч нарын холбооны “Галт билэг” ТББ хамтран өнөөдөр Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

"АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
Эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Г.Азжаргал цэцэрлэгийн хүүхдүүдэд "Амны хөндийн эрүүл ахуй, арчилгаа" сэдэвт сургалтыг 2023.11.02-ны өдөр явууллаа. Сургалтаар шүдээ хэрхэн зөв угаах, шүдний оо-гоо хэрхэн зөв угаах, яаж зөв угаах, шүдийг бохирдуулж гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүнүүд, шүдээ хэзээ угаах, амны хөндийг хэрхэн цэвэр, эрүүл байлгах аргуудыг зааж зөвлөлөө. Сургалтанд 110 хүүхэд хамрагдлаа.

100 ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ

Өлзийт сум
2024 онд болох сумын 100 жилийн ойн бэлтгэл, зохион байгуулалтын ажилтай холбоотой уулзалт, ярилцлагыг 2023 он дуустал 14 хоногт нэг удаа 16:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХАНДИТВ ӨРГӨЛӨӨ

Цагаандэлгэр сум
Нутгийн зөвлөлийн дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс анхлан санаачлан хэрэгжүүлсэн Эмнэлэгийн ор шинэчлэх ажил амжилттай болж орчин үеийн ор 2 ширхэг, шүүгээ 2 ширхэгийг сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

"ЖИШИГ СОЁЛЫН ТӨВ”-ИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

Хулд сум
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", Соёлын тухай хууль, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээ, Соёлын төвийн үйл ажиллагааг бүсчлэн, жишиглэн хөгжүүлэх бодлогын хүрээнд 4 бүсээс шалгарсан Соёлын төвийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт СУИС-ийн Соёлын сургууль дээр 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж манай хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ хамрагдлаа.

ДЭЛ УУЛЫН УЛААН ЯМААНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Өлзийт сум
Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.6-д тусгагдсаны дагуу “Дэл уулын улаан ямааны омог батлуулж, ямааны чанарыг сайжруулах брэнд бий болгох зорилгоор 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал аж ахуйн судалгааны байгууллагатай хамтран 2 дахь жилийн намрын судалгааны болон хэмжилт, жигнэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

"МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД”-ИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ӨЛЗИЙТ СУМААС 27 ЭМЭГТЭЙ ОРОЛЦЛОО.

Өлзийт сум
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар хамтран “Мал аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан билээ.

ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” ДЭД ХӨТӨЛБӨР ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Говь-Угтаал сум
Аймгийн Засаг даргын санаачилгаар 2021 – 2025 онд Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан, 2021 оноос тасралтгүй хэрэгжүүлж байна.

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнийг энэ сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулж, сумын Засаг дарга, засаг даргын орлогч, байгууллагын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчдын ирц, идэвхийг харгалзан багийн дүнгээр Өндөршил сум тэргүүн байрт шалгарлаа.


ИРЭЭДҮЙН УЛААН ЗАГАЛМАЙЧ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА ...

Сайнцагаан сум
Дундговь аймгийн улаан загалмайн хороотой хамтран "ИРЭЭДҮЙН УЛААН ЗАГАЛМАЙЧ" аяныг амжилттай зохион байгууллаа.

"САЙН ҮЙЛСИЙН АЯН" ӨРНҮҮЛЛЭЭ.

Эрдэнэдалай сум
Б.Эрдэнэсүрэн багштай 8б ангийн сурагчид "Сайн үйлсийн аян" өрнүүлж өөрсдийн санаачлагаар цэцэрлэгийн талбайн дотор орчны хогийг цэвэрлэж өглөө.