Мэдээ, мэдээлэл

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ДУНД СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВУУЛАВ.

Дэлгэрцогт сум
Бүлгийн хүүхдүүдийн дунд 4 төрлөөр спортын арга хэмжээг зохион байгууллаа.

БАГШ НАРЫН БАЯР ХУРАЛ

Луус сум
         Дэлхийн багш нарын 29 жил, Монголын багш нарын 57 жилийн ойг Луус сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 29, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 57 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Сайнцагаан сум
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрөөр  Дундговь аймгийн “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд зохион байгуулсан баярын үйл ажиллагаанд

АХМАДЫН БАЯР-2023 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сайхан-Овоо сум
Сумын Ахмадын баяр-2023 арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Соёлын төвд болж өндөрлөлөө. Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж гавьяаныхаа амралтыг эдлэж буй 70 гаруй ахмадууд оролцлоо.

Цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжын угсралтын ажил

Манай цэцэрлэгт төрийн өмчийн цэцэрлэгийн нүхэн жорлонг стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх төслийн 3 -р ээлжийн ариун цэврийн байгууламжын угсралтын ажил эхэлсэн. Энэ ажлын хүрээнд БШУЯ ны улсын төсвийн 210 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар дотор засвар, дотор шугам, гадна ус хангамж ариутгах татуурга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэнэ.

  

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 29, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 57 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ

Эрдэнэдалай сум
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын хөтөлбөрт арга хэмжээг 2023.09.06-ны өдөр зохион байгуулагдлаа. 2022-2023 оны хичээлийн  жилд  хөдөлмөр, үр бүтээлээ үнэлүүлж хамт олноо манлайлан ажилласан  багш, ажилтныг  шагнагдаж урамшууллаа.

ЭЦЭГ ЭХИЙН НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагаандэлгэр сум
Байгууллагын нийт эцэг эхийн нээлттэй ярилцлагыг 2023 оны 10-р сарын 05-ний өдөр зохион байгуулж, эрхлэгч Д.Сарантуяа боловсролын ерөнхий хууль, эцэг эхийн эрх ,үүргийн талаар, бүлгийн багш нар 10 сард хүүхэд олгох сургалтын агуулгыг тус тус танилцууллаа. Эмч А.Баярцэцэг эцэг эхийн хүсэлтийг дагуу эрүүл мэндийн сургалт явуулж, эцэг эхчүүдээс санал хүсэлтийг авах зэрэг үйл ажиллагааг явагдлаа.

САЙХАН-ОВОО СУМЫН 2023 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА БОЛЛОО

Сайхан-Овоо сум
Сайхан-Овоо сумын 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10.05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд хүрэлцэн ирсэн цэргийн насны залуустаа талархал илэрхийлье.

БАГШ НАРЫН БАЯРЫГ УГТСАН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Сайнцагаан сум
"Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг угтаж аймгийн 22 цэцэрлэгийн багш нарын