Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМААС МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН ТОДОРЛОО

Луус сум
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Дундговь аймгийн Луус сумаас Монгол Улсын гавьяат малчинаар Буянт багийн малчин С.Баатар Монгол Улсын Гавъяат малчин цолыг хүртлээ. Танд болон гэр бүлд нь баяр хүргэж мал сүрэг нь энх мэнд өсөн үржиж, ашиг шим нь арвин байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО “ЛУУС СУМЫН ДАЙЧИН БЭЙСИЙН ХУРД” ТОДОРЛОО

Луус сум
Монгол Улсын анхны шилдэг салбар холбоо Дундговь аймгийн Луус сумын "Дайчин бэйсийн хурд" МСУХ усан бар жилээ амжилт, бүтээл арвин,алдар суу ихтэй үджээ. Арван аваргын өлгий нутгийн уяачдын холбоо өнгөрсөн онд бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийсэн бөгөөд тэргүүнээр Төрбатын Түвшинтөр, нарийн бичгийн даргаар Даржааюугийн Эрдэнэсүх нар сонгогдон үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. Шинэхэн удирдлагууд аймгийнхаа баруун бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсанаас гадна олон шинэлэг ажлын хэрэгжүүлэн Монгол улсын шилдэг сумын салбар холбоогоор хоёр дахь удаагаа шалгарсан юм.

2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН 28-НЫ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Луус сум
ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +10...+15 градус дулаан байна. МАНДАЛГОВЬ ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +12...+14 градус дулаан байна. ЭРДЭНЭДАЛАЙ, САЙХАН-ОВОО СУМ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +13...+15 градус дулаан байна.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ААВУУДЫН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Луус сум
Монгол Улсын Засгийн газар, Жэндэрийн үндэсний хорооноос хамтран зохион байгуулсан “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн БНЗ, ЗАН-ээс “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр, “Монгол цэргийн бахархал”-ын өдрүүдийг тохиолдуулан цэцэрлэгийн хүүхдүүдийн аавуудын төлөөллийг оролцуулан "Аавын 1 өдөр" үйл ажиллагааг зохион байгууллаа.

СУМЫН МЯНГАТ БОЛОН АВАРГА МАЛЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Луус сум
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр Сумын аварга малчин, мянгат малчин өрхүүддээ хүндэтгэл үзүүллээ.

СУМЫН 90-ЭЭС ДЭЭШ НАСТАЙ АХМАДУУДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ 80-ААС ДЭЭШ НАСТАЙ АХМАДУУДАД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ӨЛЗИЙХИШИГ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Луус сум
"Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан Туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан сумын 80 болон 90-ээс дээш насны ахмадуудад аймаг, сумын Засаг дарга нараас хүндэтгэлийн бэлэг гардууллаа.Аваргын өлгий нутгаар овоглосон сайхан нутгийн минь өнөөгийн хөгжил, өнгө төрх та бүхний залуу нас, хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлтэй салшгүй холбоотой билээ.Нутгийнхаа нийт ахмадууд та бүхэн минь Элгээрээ энх амгалан, Төрлөөрөө төвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

АХМАДЫН “ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН

Луус сум
Аймгийн Засаг дарга захирамжаар сар бүрийн 15-ны өдрийг "Ахмадын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж 5 дахь сардаа зохион байгуулагдлаа.Энэ удаагийн Дуун цэнгүүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Буянт Наранговь ХХК -ны хамтран зохион байгуулж, 50 гаруй ахмад оролцож нэгэн оройг цэнгэн бүжиж үдлээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар "Гурван үеийн ээжтэйгээ" фото зургийн уралдаан зохион байгуулав.

Өлзийт сум
Соёлын төвийн номын сангаас зарласан "ГУРВАН ҮЕИЙН ЭЭЖТЭЙГЭЭ" цахим мэндчилгээний Тэргүүн байр Ж.Цагаан алтан медаль, бэлэг бэлгийн дээд "Ашигтай зөвлөгөө" хэмээх ном, дэд байр Ш.Оргодол мөнгөн медаль номын хамт, гуравдугаар байр Ё.Жуулжаал хүрэл медаль, номын хамт тус тус хүртсэн сайхан агшин байлаа.

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛАН “БҮҮВЭЙ” ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Луус сум
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сумын Засаг Даргын ивээл доор зохион байгуулагдсан БҮҮВЭЙ тоглолтонд Авьяаслаг 9 ээж , 10 охин оролцож ая дуу, хөгжим, бүжиг, шүлэг найраглалаар уран бүтээл өргөн барьж сумынхаа иргэд үзэгч олноо баясгасан тоглолт боллоо. Тус үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан ЗДТГ-ын хамт олон болон Соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлье.

Сумын засаг дарга Б.Өлзийхишиг соёлын төвийн ажил байдалтай танилцлаа.

Луус сум
Сумын Засаг дарга Б.Өлзийхишиг Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцан албан хаагчидтай санал солилцож зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэж шинээр томилогдсон дарга М.Жүгдэрсүрэн болон тус хамт олонд ажлын амжилт хүсэн цаашид үүрэг хариуцлагаа өндөрсгөж хариуцлагатай ажиллах чиглэл өгөв.

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

Луус сум
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг үндэсний хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 01 хүртэл эхлүүлж байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АМЬДРАХ НӨХЦЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЛАА

Адаацаг сум
Засаг даргын Тамгын газрын 4 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж хүлээж авлаа. Ажлыг Ц.Алтанцоожийн бүлгээр хийж гүйцэтгүүллээ.