Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ УГТАН БАГШИЙН ТУСЛАХ Д.МӨНХТУЯА, Т.НАСАН-ЭРДЭНЭ НАР "НОМЫН БАЯР" ҮЙЛ АЖИЛЛАГААГ 14 ХОНГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагаандэлгэр сум
Монгол ардын үлгэр "Эрхий мэргэн" -ийг таягт хүүхэлдэй ашиглан бүлгийн хүүхдүүдэд тоглож үзүүлэн үлгэрийн баатрын талаар ярилцав. Сургууль, Соёлын төвийн номын сангуудаар аялж номын сангуудтай танилцууллаа, "Номтой нөхөрлөе" аян зарлаж эцэг эх, асран хамгаалагч нар карт нээлгэн хүүхдүүддээ ном уншиж өгч номын тэмдэглэл хөтөлсөн 35 эцэг эх, асран хамгаалагч нар 108 ном уншиж тэмдэглэл хөтөлсөнөөс хамгийн олон ном уншуулсан "Холимог А" бүлгээс Ө.Ариунцэцэг, Н.Ангарагдорж, Л.Цацрал, "Холимог Б" бүлгийн Э.Уудам, Ө.Амин-Эрдэнэ, М.Уранханд нар олон ном уншуулж тэмдэглэл хөтөлсөн байлаа.

КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА:

КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭН:1-р байр Таван хуруу баг 2-р байр ЗДТГазар3-р байр ЕБСуургууль нар тус тус эзэллээ цэнгүүний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэддээ баярлалаа.

ШАГАЙ ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА:

“ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШИХ” УРИАЛГАД НЭГДЛЭЭ. Аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалга гаргах тухай" захирамжаар үндэсний дээл хувцсаа сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гаригт өмсөж хэвших уриалга гаргасан билээ. Тус уриалгын хүрээнд соёлын биет бус өвийн 7-н ай савын хүрээнд зохион байгуулсан ШАГАЙН ХАРВАА тэмцээнд нийт 18 харваачид оролцсоноос:1-р байр Аймгийн гоц мэргэн:Г.Сүхтөмөр ахлагчтай баг2-р байр Аймгийн гоц мэргэн: П.Амгаланбаатар ахлагчтай баг3-р байр МУ-ын хошой мэргэн: Д.Дашдорж ахлагчтай баг тус тус эзэллээ. Нийт оролцсон харваачдадаа баярлалаа.Харваач таны Оноо мэргэнХараа хурц Уухай цээл байх болтугай

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Сургалт, зөвлөгөөнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумдын Засаг дарга, агентлагийн дарга, Төсвийн шууд захирагч нар, сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба, сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах албан тушаалтнууд оролцлоо.Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сургалт, зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилүүдэд хүнээ хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, байгаль орчноо хамгаалж, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол, соёл, хөгжлийн зөв бодлогыг тодорхойлж ажилласан төдийгүй цар тахал, байгалийн гамшигт үзэгдлүүдийн хор нөлөөг даван туулах, нийгэм, эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудын хамтын идэвх оролцоо, санаачилга, дэмжлэг туслалцаа хамгийн үнэтэй тулах хүч байж, хамтдаа бүтээсэн, хамтдаа хөгжсөн он жилүүд байсныг онцлон, сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.


АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ХӨНГӨЛӨЛТ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сайхан-Овоо сум
2024 оны 4 дүгээр сарын 15-16 хооронд Ортопедийн тусгай хэрэгслийн компани "СКАЙ ШТАМП ХХК" хамтран "Ахмад настны тухай" хуулийн 8 дугаар зүйл 8.1.1 заалт болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1.2, 26.1.3, 26.1.4 заалтын дагуу нийт 109 тусгай хэрэгслийг тараан өглөө.

Морьт багийн нутаг дэвсгэрт сэг зэм устгах ажил зохион байгуулагдлаа.

Морьт багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүүл толгой”-н өвөлжөө дахь эзэнгүй 360 гаруй бодын сэг зэмийг устгаж булах ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Багийн Засаг дарга, Бумбатын уурхай, ойр орчимд нутагладаг айл өрхүүдтэй хамтран хийж гүйцэтгэлээ.