Мэдээ, мэдээлэл

МАЛЧИН ӨРХҮҮДЭД ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Өндөршил сум
Сумын Засаг дарга У.Алтанхүү, багийн Засаг дарга Э.Сумъяа, Д.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нийт 8 өдөр 1705 км замыг туулж 101 өрхийн малчидтай санал солилцож, иргэдээс гарсан саналыг сонсон, 2023 оны ОНХСангийн хийгдэх ажилд малчдаас санал авах, цаг үеийн мэдээлэл малчдад хүргэж ажилласан.

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ

Хулд сум
Хулд суманд 5сарын26-29хүртэл авто үзлэг болж өнгөрлөө.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ 7228130 ТӨГРӨГНИЙ ХӨЖГМИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Сайхан-Овоо сум
Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төслөөр хүүхдийн цэцэрлэгт 7228130 төгрөгийн техник аппаратур, хөгжмийн төсөл хэрэгжлээ.

3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Ц.Бумангэрэл багштай 12б анги, ЗДТГ-тай хамтран 6-8р анги, 9-12 дугаар ангиудын 2 насны ангилалаар 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Эрдэнэдалай сум
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 100 хүүхдийг баярлууллаа.

УЛС АЙМГИЙН ЧАНАРТАЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг, Волейболын спортын төрлөөр амжилттай хичээллэж улс аймгийн чанартай тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа.

ХУР ТУНДАСНЫ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ҮҮЛЭНД НӨЛӨӨЛӨХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ СУМ БОЛЛОО

Сайхан-Овоо сум
Сумын 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хур тундасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ионжуулагч, цэнэг газардуулагч, голын урсацыг дэмжигч, байгалийн энерги ихэсгэгч зэрэг үүлэнд нөлөөлөх төхөөрөмжийг суурилуулав.

ДАЛАЙ ОВООНЫ ТАХИЛГА

Эрдэнэдалай сум
Зуны тэргүүн сарын шинийн 9-н, 2023 оны 05 сарын 29-ний өдөр ДАЛАЙ ОВОО БУЮУ ӨЛЗИЙ ЗҮМБЭРЭЛ овооны эзэн Ломбо Ринчэн шүтээнийг (Түшмэл-Эрдэнэ) тахих тахилгын хурал болон ИХ НАС-ны морьд, бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.

АЙМГИЙН АХМАДЫН УРЛАГИЙН VIII БАГА НААДАМД ЛУУС СУМЫН АХМАДУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Луус сум
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ахмадын урлагийн 8 дугаар бага наадмыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.