Мэдээ, мэдээлэл

МОРИН ХУУРЫН ДУГУЙЛАН

Морин хуурын дугуйланд албан хаагчид амжилттай суралцаж байна. 

ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ.

2024 онд Сумын ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг цахимаар авч байна.Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд: www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс"ОНХС" гар утасны аппликейшн суулгах: http://onelink.to/t5g679 www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга" Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу. Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН «ТАМХИЧИН БИШ ТАМИРЧИН» ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

Эрдэнэдалай сум
Тамхины хяналтын тухай хуулийг сурталчлах, нийтийн биеийн тамир, эрүүл мэндийг дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Тамхичин биш Тамирчин” волейболын шилжин явах цомын нэрэмжит тэмцээн

ЯРГУЙ-2023 ХҮҮХДИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ

Эрдэнэдалай сум
Яргуй-2023 хүүхдийн урлагийн бага наадмын 2р шатны шалгаруулалтад Эрдэнэдалай сумын ЕБС-иас хөгжмийн багш Б.Отгоны бэлтгэсэн 37 сурагч амжилттай оролцлоо.

"БИДНИЙ НУТАГ ДЭЛГЭРЦОГТ" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сум
Дэлгэрцогт сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан "Бидний нутаг Дэлгэрцогт" хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны 05 сарын 04 ний өдөр Улаанбаатар хот "Жавхлант" ресторанд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг сумын ЗДТГ-аас зохион байгуулсан ба арга хэмжээнд 100 гаруй зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.