Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛАН “БҮҮВЭЙ” ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Луус сум
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сумын Засаг Даргын ивээл доор зохион байгуулагдсан БҮҮВЭЙ тоглолтонд Авьяаслаг 9 ээж , 10 охин оролцож ая дуу, хөгжим, бүжиг, шүлэг найраглалаар уран бүтээл өргөн барьж сумынхаа иргэд үзэгч олноо баясгасан тоглолт боллоо. Тус үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан ЗДТГ-ын хамт олон болон Соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлье.

Сумын засаг дарга Б.Өлзийхишиг соёлын төвийн ажил байдалтай танилцлаа.

Луус сум
Сумын Засаг дарга Б.Өлзийхишиг Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцан албан хаагчидтай санал солилцож зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэж шинээр томилогдсон дарга М.Жүгдэрсүрэн болон тус хамт олонд ажлын амжилт хүсэн цаашид үүрэг хариуцлагаа өндөрсгөж хариуцлагатай ажиллах чиглэл өгөв.

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

Луус сум
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг үндэсний хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 01 хүртэл эхлүүлж байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АМЬДРАХ НӨХЦЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЛАА

Адаацаг сум
Засаг даргын Тамгын газрын 4 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж хүлээж авлаа. Ажлыг Ц.Алтанцоожийн бүлгээр хийж гүйцэтгүүллээ.

УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН АДААЦАГ СУМААС ТОДОРЛОО.

Адаацаг сум
XVII-жарны усан туулай жилийн босгон дээр Дундговь аймгаас: - Улсын хошой аварга малчин 1 - Улсын аварга малчин 7 - Улсын аварга саальчин 1 тус тус тодорсон юм.

АДААЦАГ СУМЫН ШАГАЙН ХАРВААНЫ ТОВЧООНООС УЛАМЖЛАЛТ САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ШАГАЙН ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Монголын уламжлалт Спорт тоглоом Шагайн харвааг сумандаа өргөн дэлгэр хөгжүүлэх,

2022 ОНЫ СУМЫН МЯНГАТ МАЛЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өлзийт сум
Сумын хэмжээнд мянгат малчнаар 12 малчин тодорлоо.

СУМЫН АВАРГА МАЛЧИН, СУМЫН МЯНГАТ МАЛЧИН ӨРХҮҮДИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр

ТУС СУМЫН АХМАДЫН ХОРОО УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ХОРООГООР ШАЛГАРЛАА

Адаацаг сум
Монголын Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 12 сарын 22-ний өдрийн 38-р захирамжаар анхан шатны

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ШАЛГАРЛАА

Адаацаг сум
2-р багийн малчин Базарын Эрдэнэбат, 2-р багийн малчин Баатарсүхийн Ууганбаатар, 4-р багийн малчин Батбилэгийн Аюуш, 5-р багийн малчин Маанийн Ууганбаатар нар шалгарсан байна.

ҮЗЭСГЭЛЭНТ ХЭМЭЭХ ТУУЛАЙ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТУС СУМААС "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" ЦОЛЫГ 2 УЯАЧ ХҮРТЛЭЭ

Адаацаг сум
   - Тус сумын Думаа овогтой Ёндонжамц Аймаг, аймгийн бүсийн 3 айраг, сумын тэгш ойн 5 айраг хүртсэн амжилттай       - Тус сумын Ойдовдорж овогтой Гансүх Аймаг, аймгийн бүсийн наадмын 1 түрүү, 10 айраг хүртсэн

ШАГАЙГААР НААДАЦГААЯ

Луус сум
ЛУУС СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ: Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн БНЗ, ЗАН-ээс Монголын өв уламжлалын баяр “Цагаан сар”-ыг угтан анги бүлгүүдийн нийт хүүхдийн дунд “Шагайгаар наадацгаая” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг 2-5 насны ангиллаар явуулж, хүүхдийн насны онцлогт тохирсон шагайн наадмыг тоглуулан хүүхэд бүрийн танин мэдэхүйг хөгжүүлэн тэдний идэвхи, сонирхлыг өрнүүллээ.