Мэдээ, мэдээлэл

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Сайхан-Овоо сум
2024 оныг “Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жил” болгосонтой холбогдуулан Хүүхдийн элчийг томилох хүүхдийн санал бодол хүсэлтийг сонсох, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн амьдрах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих бүх нөхцөл боломжийг сайжруулах, хүүхдийг хүндэтгэх, сонсох, эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, тэгш оролцоог хангах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Соёлын төвд Хүүхдийн нэгдсэн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

Сайхан-Овоо сум
2024 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын УЦУОШТөвийн харьяа Ус судлалын өртөөний ус судлалын ерөнхий технологич инженер Р.Мөнхцэцэг, усны инженер Х.Дэмбэрэлмаа нар Онги голын харуулын ажил байдалтай танилцаж, шалган туслах ажил хийсэн.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИЛИЙН ХҮРЭЭНД СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, ИРГЭД БОЛОН СУРАГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гурвансайхан сум
Хүүхэд хамгааллын EFAMILY, EKIDS аппликейшнийг хэрхэн суулгах, ашиглах, давуу тал, болон төрийн цахим үйлчилгээний Хурдан цэгийн үйл ажиллагаа үйлчилгээ

“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХОРШООДОД ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ ИРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Цагаандэлгэр сум
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоол, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг малчин өрхүүдэд таниулан сурталчлах, мэдээлэл өгөх, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий баг бүрэлдэхүүн суманд ажиллаж байна.

ДАЛАЙ ОВООНЫ ТАХИЛГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
Зуны тэргүүн сарын шинийн 9-н буюу 05 сарын 17-ны өдөр ДАЛАЙ ОВОО БУЮУ ӨЛЗИЙ ЗҮМБЭРЭЛ овооны эзэн Ломбо Ринчэн шүтээнийг (Түшмэл-Эрдэнэ) тахих тахилгын хурал хурлаа.

Ерөнхий боловсролын сургууль "СПОРТЫН АМЖИЛТ"

Цагаандэлгэр сум
Аймгийн аварга шалгаруулах Мини волейболын тэмцээний ахлах нас ангилалд Э.Ган-Эрдэнэ ахлагчтай баг Хүрэл медаль хүртэж, сурагч Мөнхбатын Тэмүжин 'Шилдэг Холбогч'-оор шалгарчээ. Дасгалжуулагч багш Г.Энхсайхан болон тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе.

"ХҮРЭЛ ТУЛГА-2024" ЯРУУ НАЙРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Эрдэнэдалай сумын соёлын төвөөс ЕБС-ын сурагчдын Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилгоор "Хүрэл тулга-2024" яруу найргийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.