Мэдээ, мэдээлэл

НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Луус сум
САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд сайн үйлсийн үзэл санааг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "НЭГ БАЙГУУЛЛАГА - НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЯН"- ны хүрээнд Засаг даргын тамгын газрын албан хаагчид 2024 оны 04 сарын 23-ны өдөр хүүхдийн аюулгүй, цэвэр орчин нөхцөлд анхааран Хүүхдийн тоглоомыг угааж цэвэрлэж орчны хогийг цэвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21-р хуралдаанаар сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааны зардлын төсөв батлагдлаа

Луус сум
Баяр наадмын үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 5.0 сая төгрөг зарцуулах эрхтэй түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсөв санхүүн бүрдүүлэн ажиллахаар нутгийн залуучуудын санаачилгаар “Луусын хөгжилд хөтлөгч залуус”НҮТББ хамтран ажиллана.

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

Дэлгэрцогт сум

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧ ТАМИРЧДАД ЗАСАГ ДАРГА А.ЭРДЭНЭСАЙХАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Цагаандэлгэр сум
Дундговь аймгийн Зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд ахлах насны /эрэгтэй/ ангилалд "Алтан" медаль, ахлах насны /эмэгтэй/ ангилалд "Хүрэл" медаль, Бага насны /эрэгтэй/ ангилалд "Алтан" медаль тус тус хүртсэн билээ. Сумын засаг дарга А.Эрдэнэсайхан нь уг тэмцээнд оролцсон нийт тамирчид болон дасгалжуулагчид онцгой хүндэтгэл үзүүллээ. Энэхүү тэмцээнд явахад 100л бензинээр ивээнтэтгэсэн ба Дасгалжуулагч Г.Энхсайхан багшид 200'000 төгрөг хандивлалаа. БАЯРЛАЛАА

ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ

Эрдэнэдалай сум