Ардын хувьсгалын 98 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 78 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваа өнөөдөр эхэллээ. Энэ жилийн наадамд нийт 93 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Үүнээс эрэгтэй харваач 54, эмэгтэй харваач 21, хүүхдийн харваанд 18 хүүхэд оролцож буй бөгөөд Монгол Улсын Даян мэргэн 1, Монгол Улсын гоц харваач 1, Спортын мастер 27, Спортын дэд мастер 4, Аймгийн Мэргэн 12, Аймгийн Гоц харваачдаар тэргүүлсэн спортын зэрэг цолтой болон залуу харваачид оролцож буй юм .
Түүнчлэн сурын харвааны хүүхдийн харваа өнөөдөр өндөрлөх бөгөөд насанд хүрэгчдийн харваа хоёр өдрийн турш үргэлжлэх аж. Нийт харваачдын маань тавьсан сум нь цэцтэй байх болтугай.