Ардын хувьсгалын 98 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 78 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын Шагайн харваа өнөөдөр эхэллээ. Баяр наадмын Шагайн харваанд 18 багийн 140 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Шагайн харваанд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 1, Монгол Улсын гарамгай мэргэн 4, Монгол Улсын Хошой мэргэн 3, Монгол Улсын мэргэн 8, Монгол Улсын харьшгүй мэргэн 4, Аймгийн Гоц мэргэн 28 харваачдаар ахлуулсан зэрэг дэвтэй болон залуу харваачид оролцож буй аж. Харваачдын маань хараа хурц, уухай цээл, оноо мэргэн байх болтугай. Цэвэрхэн, сайхан наадаарай.