Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН “ТОРГОНЫ ЗАМ”АВТО РАЛЛИ ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТАГТ УРАЛДАВ

Эрхүүгээс гараагаа эхэлсэн Олон улсын “Торгоны зам” авто ралли уралдаан энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Дундговь аймгийн нутгаар 430 км замыг туулан уралдлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” авто раллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлсэн юм.

"Торгоны зам" авто раллид оролцогчид 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж иржээ.

Тус уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлсэн бөгөө энэ жилийн авто ралли ОХУ-ын Эрхүү хотоос эхэлж Хятадын Дунхан хотод дуусах юм. Долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд үргэлжлэх уралдаан Орос, Монгол, Хятад гурван улсын 5007,96 км замыг туулж уур амьсгалын таван бүсийг гатлах ажээ. Уралдаанд нийт 34 орны тамирчид оролцож буй бөгөөд Монгол улсаас 15 тамирчин оролцож буй аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа