Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын их баяр наадмын Үндэсний сурын эмэгтэйчүүдийн харваанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, "Мандалговь-Хүнс" ХХК-ийн "Цахиур" багийн харваач спортын мастер Өрнөхбаярын Хатанболор 40 сумнаас 37 онож, түрүүлэн Монгол Улсын Мэргэн цолны болзлыг хангасан байна.
Тэрээр 2019 оны Улсын аварга шалгаруулах Үндэсийн сурын харвааны хана харваанд 20 сумнаас 20 онож алт, хасаа харваанд хүрэл, нийлбэрээр алтан медаль авч Улсын аварга цолыг хүртээд байсан юм. Ийнхүү сүүлийн 60 жилд төрөөгүй Улсын Мэргэн цолыг нутагтаа авч ирлээ.
Ө. Хатанболортоо Аймгийн сурын холбооны хамт олны болон нийт Дундговьчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье. Уухай Уухай Уухай.