Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, сумдад нийт 63 эрх зүйн хөтөчийг бэлтгэв. Эдгээр эрх зүйн хөтөчүүд нь иргэд олон нийтэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, эрх зүйн сургалт зохион байгуулах үүрэгтэй тул эдгээр хөтөчүүдтэй та бүхэн хамтран ажиллана уу.