Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн аяныхан Хэнтий аймгаас гараагаа эхлэн өнөөдөр Дундговь аймагт ирлээ. Аяны хамт олныг Дуу хуурын өлгий Дундговь нутгийнхан уртын дуу, морин хуураараа угтан авсан юм.
“Хайртай” аяны хүрээнд өсвөр насны хөвгүүдийн уулзалт, “Эр хүний ноён нуруу” чин сэтгэлийн уулзалт ярилцлага, эцэг эхчүүдэд зориулсан “Үр хүмүнжүүлэх ухаан” сургалтууд болон “Урмаар тэтгэе”, “Ухаалаг хэрсүү хүүхэд”, өв соёл тээгч ардын авьяастануудын болон хотын, музейн зэрэг зураг авалтууд болох юм.