Урлаг, соёлоор дамжуулан олон нийтэд соён гэгээрлийн ажлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 21 аймгаар тойрон аялж буй “Хурд” хамтлагийн ахлагч, МУУГЗ Д.Ганбаяраар ахлуулсан “Хайртай” аяны хамт олныг Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон хэлтсийн дарга нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нутгийн удирдлагууд “Хайртай” аяны хамт олонд талархлаа илэрхийлж, соён гэгээрлийн ажилд нь өндөр амжилт хүсэн, дэмжин ажиллахад таатай буйгаа илэрхийлсэн юм.