“Хайртай” аяны хүрээнд “Та Монгол ээж” ТББ-ын багш Ц.Наранханд эцэг, эхчүүдэд зориулан “Хүүхэд хүмүнжүүлэх Монгол ухаан” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалт Монгол арга, эрэгтэй эмэгтэй хүүхдийн онцлог, зан байдал, эцэг эхийн оролцооны талаар ярилцсан юм. Сургалтад 300 эцэг, эх оролцсон байна.
Маргааш буюу есдүгээр сарын 17-ны 10:00 цагт ТХДЖТ-т болох “Эр хүний ноён нуруу” чин сэтгэлийн уулзалт ярилцлагаар уулзацгаая.