Ерөнхий сайдын ивээл дор болж буй “Хайртай” аяны хүрээнд өнөөдөр “Эр хүний ноён нуруу” чин сэтгэлийн уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалтад “Хайртай” аяны хамт олон, залуу уран бүтээлчид, Онцгой байдлын газар, цэрэг, цагдаагийн болон төрийн байгууллагуудын албан хаагчид, Дундговь нутгийн эрчүүд оролцсон юм.
Уулзалтын үеэр Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ “Хайртай” аяны хамт олонд талархал илэрхийллээ. Мөн “Би Монгол ээж” ТББ-ийн багш Ц.Наранханд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Цэргийн ангийн хамт олонд номын дээжээсээ өргөн барилаа.