“Хайртай” аяны хүрээнд өнөөдөр Дундговийн өсвөр үеийн 200 хөвгүүнтэй “Хөвгүүдийн уулзалт”-ыг хийсэн байна. Уулзалтын үеэр хөвгүүдтэй чөлөөт ярилцлага хийн, Хурд хамтлагийнхан бага насны дурсамжаасаа хуваалцлаа. Мөн Монгол Улсын Гавьяат Багш, профессор З.Цэвээнравдан, Цагдаагийн ахмад Н.Ганбат болон Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа нар чөлөөт сэдвийн хүрээнд ярилцлага, уулзалт хийсэн юм.
Монгол Улсын Гавьяат Багш, профессор З.Цэвээнравдан хөвгүүдэд хандан “Хүний сэтгэлийг тайван байлгаж байгааг хайр гэж ойлгож болно” хэмээн найз нөхдөө, эцэг, эхээ, ахмад буурлуудаа хайрлан, хамгаалж байхыг сургалаа.