Ерөнхий сайдын ивээл доор болж буй "Хайртай" аян хоёр өдрийн турш Дундговь аймагт үргэлжилж, "Эх орны хийморь" цэнгүүнээ өргөн барьж байна.
"Хайртай" аяны санаачлагч Хурд хамтлаг, The Voice of Mongolia шоуны шүүгч Д.Отгонбаярын Шонхорууд уран бүтээлээ өргөн барилаа. Мөн МУГЖ Ж.Дүнжмаа дуун цацлаа өргөсөн юм. Цэнгүүний үеэр Хурд хамтлаг өөрсдийн АЛТАН ПЯНЗ-аа ТХДЖТ-ын хамт олонд дурсгалаа.