Өнөөдөр Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн нэрэмжит говийн аймгуудын цэрэг, спортын “Дөл”цогцолбор тэмцээнд Дундговь аймгийн баг тамирчид Хоёрдугаар байр эзэлжээ.
Тус тэмцээн нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнсурагчдад эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгохын сацуу Монгол Улсын Батлан хамгаалах салбар, түүний үйл ажиллагаа болон цэргийн албыг сурталчлах, мэдээлэл танилцуулгыг хүргэх, эр цэргийн алба хаах хүсэл сонирхлыг төрүүлэх зорилготой юм.
Тэмцээнд ахлах ангийн 7 эрэгтэй, 4 эмэгтэй сурагчаас бүрдсэн тасаг оролцсон аж. Тасгууд жагсаалынүзүүлэхтоглолт, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, биеийн тамирын норматив, химийн норматив, цэргийн 16 тоотгимнастикийн I, II дасгал, нормативын 6 цэг бүхий 4000 метрийн трассын гүйлтийн маршийн тэмцээнд оролцсон байна.