Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 120 ГАРУЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО

Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Мандалговь хотын төв талбайд “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, тэдгээрийг зах зээлтэй холбож, харилцан туршлага солилцох зорилго бүхий тус үзэсгэлэн худалдаа 15 дахь жилдээ болж буй юм.

“Дундговь түншлэл-2019” үзэсгэлэн худалдаанд 120 гаруй үйлдвэрлэгчид оролцож, хоёр өдрийн турш нийт 43,2 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэгчдээс Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн “Гранпри”-ийн эзнээр Дэлгэрцогт сумын Ч.Доржпүрэв шалгарсан бол

Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн төрөлд:

-Дэлгэрцогт сумын А.Нарантуяа
-Дэлгэрхангай сумын Б.Булганмаа
-Говь-Угтаал сумын Г.Нандин-Эрдэнэ
-Гурвансайхан сумын М.Ариунцэцэг

Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн төрөлд:

-Сайнцагаан сумын Л.Дайрийжав
-Адаацаг сумын В.Баянмөнх


Шилдэг хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүн төрөлд:

-Сайхан-Овоо сумын С.Цогтсайхан
-Сайнцагаан сумын Н.Мөнхцэцэг

Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн төрөлд:

-Сайнцагаан сумын “Тэнүүн говийн баялаг” ХХК
-Дэрэн сумын Х.Мөнхтайван
-Цагаандэлгэр сумын М.Сүхээ

Шилдэг гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн төрөлд:

-Дэлгэрхангай сумын А.Амгалан
-Сайнцагаан сумын С.Өлзийсайхан

Шинэ бүтээгдэхүүн, шинийг эрэлхийлэгч төрөлд:

-Баянжаргалан сумын Д.Мэнд-Амар
-Луус сумын Н.Бямбажав

Нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгч байгууллагаар:

-Сайнцагаан сумын “Ээлт бор хайрхан” ХХК
-Сайнцагаан сумын “Зараагийн нүхэн” ХХК

Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн төрөлд:

-Гурвансайхан сумын Б.Баяржавхлан

“Аймгийн брэнд” бүтээгдэхүүн төрөлд:

-Сайхан-Овоо сумын И.Төрмөнх
-Луус сумын Ц.Отгонбат нар тус тус шалгарчээ. Та бүхэндээ баяр хүргэе!

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа