Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд энэ сарын 18-25-ны өдрүүдэд хууль тогтоомж сурталчлах хоёр баг Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Дэлгэрцогт, Дэрэн, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг сумдад “Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд Эрх зүйн хөтөчийн ажиллах журам, танилцуулга, Хүний эрх, хүний эрхийн зөрчил түүнийг танин мэдэх, Гэр бүлийн хүчирхийлэл, Иргэдийн харилцааны ёс зүй, үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, Төрийн албаны тухай хууль, цахим тоглоомын хор уршиг, төлбөргүй чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх, аймгийн Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Цагдаагийн газар, Өмгөөллийн үйл ажиллагааны талаар эрх зүйн сургалтуудыг зохион байгуулан, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл бүхий 850 гаруй гарын авлагыг иргэдэд түгээн тараасан байна.
Өдөрлөгөөр иргэн бүрт эрх зүйн боловсрол олгох зорилготойгоор иргэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцааг 181 иргэнд үзүүлж, эрх зүйн сургалтад 644 насанд хүрэгчид, 640 ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулав.
Хууль тогтоомж сурталчлах багт Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа, Прокурорын газрын ахлах прокурор Ч.Батбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь референт Г.Баярцэцэг, “Оюуны гэгээ” ТББ-ын тэргүүн Т.Цэцэгчимэг, гишүүн Н.Одончимэг, Өмгөөлөгч Т.Дашцэрэн, Шүүхийн лавлагаа, мэдээллийн ажилтан О.Янжиндулам, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан дэд хурандаа Ж.Жавзандулам, ШШГГ-ын Хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Э.Аюуш, Шийдвэр гүйцэтгэгч А.Отгонжаргал ажиллажээ.