Мэдээ, мэдээлэл

“ЭРҮҮЛ ТӨРӨЛТ & АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД” ТӨСӨЛ ДУНДГОВЬ АЙМАГТ

Энэ сарын 28-ны өдөр Олон Улсын Ротари сан, Гинован Ротари клуб, Ёкохама-Каназава ротари клуб, Туул Ротари клубүүдийн хамтран хэрэгжүүлж буй “Happy birth & Happy baby” буюу “Эрүүл төрөлт & Аз жаргалтай хүүхэд” төслийн "Нярайн зүрх-уушгины амилуулах тусламж" сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа.

Сургалтад Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барихын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагч нар, сумдын эх баригч нар болон Эрдэнэдалай, Говь-Угтаал сумдын сум дундын эмнэлгийн эх барихын эмч нарыг хамруулсан юм. Сургалтыг нярайн мэргэжилтэн багш нар удирдан явуулсан бөгөөд Япон Улсад үйлдвэрлэсэн нярайн сэхээн амьдруулалтын модель куклыг ашиглан дадлага сургуулийг хийсэн юм. Долоон сая төгрөгийн өртөг бүхий тус моделийг дагалдах хэрэгслийн хамт Нэгдсэн эмнэлэгт гардуулан өгчээ.

Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал: “Дундговь аймгийн төрөх тасагт жилд 1100 орчим эх төрдөг бөгөөд сүүлийн 10 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан. Мөн нялхсын эндэгдэл улс аймгийн дундаж төвшнөөс доогуур байгаа. Бид цаашдаа шинээр мэндэлж буй хүүхэд бүрийг амьдруулахын тулд эх барихын эмч, сувилагч, нярайн эмч сувилагч нараа тус сургалтаар дамжуулан чадавхжуулж байна. Сургалтын үр дүнд мэргэшсэн нярайн эмчийг иртэл бүтэлттэй, эрсдэлтэй төрсөн нярай хүүхдэд сэхээн амьдруулах арга хэмжээ, тусламж үйлчилгээг зөв үзүүлэхэд чадавхжин, нярайн эндэгдлийг бууруулахад онцгой ач холбогдолтой юм” гэж онцлов.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа