Мэдээ, мэдээлэл

ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 100 ортой хүүхдийн цэцэрлэг энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл болон сумын удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцов.

Цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж аймгийн удирдлагууд болон Боловсрол, соёл урлагийн газраас иж бүрэн комьпютер, даралтат хөгжим зэргийг гардуулан өглөө. Мөн ахмад буурлууд маань ахмадын холбооны “Хишиг” сангаас 1,500,000 мөнгөн төгрөгийг хандивласан юм. Түүнчлэн цэцэрлэгийг дулаанаар хангаж буй “Ган илч” компанийн захирал О.Ганбат ангиудад агаар цэвэршүүлэгчийг бэлэглэжээ.

Шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй тус цэцэрлэг нь Дундговь аймгийн 22 дахь цэцэрлэг аж. Тус цэцэрлэг 895,8 сая төгрөгийн өртөг бүхий бөгөөд гүйцэтгэлийн ажлыг “Монгол дээвэр” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсоноор Сайнцагаан сумын цэцэрлэг хамрагдалт 83 хувьтай болж байна. 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа