Мэдээ, мэдээлэл

ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын “Иргэдийг гамшгаас хамгаалах, сургалт, арга зүйн төв”-тэй хамтран алба сурталчлах өдөрлөгийг аравдугаар сарын 7-ны өдөр Г.Чагдаржавын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, “Иргэдийг гамшгаас хамгаалах, сургалт, арга зүйн төв”-ийн дарга Г.Хүрэлбаатар, Онцгой байдлын газрын дарга М.Адъяабаатар болон албаны хүмүүс оролцсон байна.

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр явуулын сургалтын машиныг олон нийтэд танилцуулж, гал түймрийн болон газар хөдлөлтийн үед аюулаас хэрхэн сэргийлэх талаар сургалт зохион байгуулсан юм. Мөн гал түймэр унтраах, нурангид дарагдсан болон машинд дарагдсан иргэнийг аврах үзүүлэх сургалтууд болов.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа