Мэдээ, мэдээлэл

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аравдугаар сарын 9-ний өдөр 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй 7 ажил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй 2 ажил, замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй 2 ажил нийт 11 төрлийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Үүнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй Ахмадын өргөө, 150 ортой 1-р цэцэрлэг, Цагдаагийн газрын барилга, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн спорт тоглоомын талбайн тохижилт, ТХДЖТ-ын барилга, аймгийн төвийн 2,8 км хатуу хучилттай авто зам, үерийн хамгаалалтын далан сувгийн барилга угсралтын ажил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй БНСУ-ын Гуяан хотын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Аз жаргалын төгөл” 100 га ойн зурвасын усалгааг цэвэр усны төвлөрсөн системд холбох ажил, 14-р байрны пасад, замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй бага тойруугийн 4-р гудамжны гэрлэн дохио, аймгийн төвийн авто замын нөхөөсний ажлын барилга угсралтын ажилтай танилцан ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа