Мэдээ, мэдээлэл

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Барилгын материалын лабораторитой болж өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн оны Орон нутгийн хөгжлийн сангийн 54 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, ахмад инженер Б.Базардар, А.Бямбаа нар болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Нээлтийн үеэр Засаг дарга О.Бат-Эрдэнэ: “Сүүлийн 5 жилд улс, орон нутгийн төсөв, бусад төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгөөр олон арван барилга байгууламжууд баригдлаа. Өнгөрсөн онд улсын төсвийн 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын салбарт зарцуулсан бол 2019 онд улсын төсвөөс 23,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж энд онд ашиглалтад орохоор Дэрэн, Дэлгэрхангай сумын 320 суудалтай сургуулийн барилга, Эрдэнэдалай сумын эмнэлгийн барилга, Сайнцагаан сумын 1 цэцэрлэгийн барилга, Цагдаагийн хэлтсийн барилга, Өлзийт сумын соёлын төвийн барилга хүлээгдэж байна. Мөн ирэх онд ч гадаадын зээл тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр баригдах олон ажил хүлээгдэж байгаа билээ. Энэ их бүтээн байгуулалтын чанарыг барилгын материалын лабораторигүйгээр төсөөлөхийг аргагүй юм. Иймд орон нутгаас барилгын материалын лабораторийг байгуулахад ихээхэн ажилласан. Цаашид бетон үл эвдэх сорилын болон арматурын байрлал диаметр тодорхойлох багаж барилгын талбайд судалгаа туршилт хийх боломжийг бүрдүүлэх талаар анхаарч ажиллана” гэв.

Тус лаборатори нь 47 төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 30 гаруй төрлийн шинжилгээг хийх юм. Барилгын материалын лаборатори ашиглалтад орсноор орон нутгийн иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлж, чанар аюулгүй байдал хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлж байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дадлага хийх орчин бүрдсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа