Мэдээ, мэдээлэл

ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН Л.ШАГДАРРАГЧАА ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО

         Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргаар  25 наснаасаа эхлэн 1976-1987 онд ажиллаж байсан, Монгол улсын гавъяат барилгачин Ламжавын Шагдаррагчааг Дундговь аймгийн “Хүндэт иргэн” цолоор шагнасныг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ гардуулж баяр хүргэлээ. Л.Шагдаррагчаа шагнал хүлээж аваад талархал илэрхийлж үг хэлэхдээ “Би Дундговь аймагт арван жил ажиллаж олон сайхан нөхөдтэй  болсон. Би Завхан аймгийн Идэр сумын унаган хүү хангайн хүн боловч Дундговь нутгаа хоёр дахь аймгаа гэж үзэж сэтгэл зүрхээрээ Дундговьчуудтайгаа хамт байдаг. Тиймээс ч Дундговь аймагт удирдах ажил хийж байсан хүмүүс нэгдэн “Элэгсэг дотно Дундговь” ТББ байгуулсанд миний бие  үйл ажиллагааг дэмжин идэвхитэй оролцож байна, цаашдаа ч Дундговьчуудынхаа төлөө хамтарч ажиллах болно. Аймгийн “Хүндэт иргэн” гэсэн энэ хүндтэй шагналыг хүндэтгэж өргөж явах болно. Та бүхэнд хязгааргүй их баярлалаа” гэлээ.

                                                                                                                                                                                                                      С.ПҮРЭВСҮРЭН

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа