Мэдээ, мэдээлэл

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ХОВД АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан Үндэсний бөхийн 2019 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо хоёр өдрийн турш үргэлжилж багийн дүнгээр Ховд аймаг тэргүүллээ. Мөн багийн дүнгээр Хоёрдугаар байрт Хан-Уул дүүрэг, Гуравдугаар байрт Увс аймаг тус тус шалгарчээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээн нь 56 дахь жилдээ болж буй бөгөөд 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар 90 бөх хүч сорин өрсөлдсөн юм. Үүнээс:

16 насны ангилалд:

Нэгдүгээр байр –Ц.Түвдэндорж /Сэлэнгэ аймаг/

Хоёрдугаар байр – Н.Батмөнх /Баянзүрх дүүрэг/

Гуравдугаар байр – Д.Бямба-Эрдэнэ /Сүхбаатар аймаг/

17 насны ангилалд:

Нэгдүгээр байр – Г.Баянмөнх /Увс аймаг/

Хоёрдугаар байр – Г.Батзориг /Ховд аймаг/

Гуравдугаар байр – Ш.Энхбаясгалан /Чингэлтэй дүүрэг/

18 насны ангилалд:

Нэгдүгээр байр – Э.Батмагнай /Баянхонгор аймаг/

Хоёрдугаар байр – Б.Ганхүлэг /Хан-Уул дүүрэг/

Гуравдугаар байр – Б.Цогт /Багануур/ нар тус тус шалгарсан байна.

Түүнчлэн Уран барилдаанч болон Уран гараа дэвээтэй бөхчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа. Тэмцээний хаалтын барилдаанд Аймгийн арслан Л.Жамбал түрүүлж Аймгийн начин С.Лундаа үзүүрлэв. 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа