Аймгийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хурал аравдугаар сарын 17-ны өдөр 9 гишүүний ирцтэй хуралдлаа.
Тус хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн Говийн бүсийн Математикийн олимпиад зохион байгуулах болон Өсвөрийн циркчдийн 6 дугаар их наадамд оролцох зэрэг ажлын талаар мэдээлэл танилцуулж, тусгагдсан зардлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Мөн Статистикийн хэлтэст Хүн ам, орон сууцны тооллогын гэрээт ажилтан ажиллуулах, тооллоготой холбогдуулан багийн Засаг дарга нарын сургалтыг зохион байгуулах тухай танилцуулан шийдвэрлэсэн юм.