Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ XIX, ГОВИЙН БҮСИЙН V ОЛИМПИАДИАД 653 БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль хамтран Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XIX, Говийн бүсийн V олимпиадыг Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус олимпиадад Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 5-12-р ангийн 590 сурагч, 60 гаруй математикийн багш оролцож мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна. Олимпиадын нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцогчдод амжилт хүсэн, цаашид тогтмол дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дундговь аймгаас төрөн гарсан сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзий болон түүний шавь Н.Түвдэн, Ц.Уранчимэг, У.Жаргалсайхан нарын санаачилгаар 2001 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш 19 жил тасралтгүй зохиогдож Улаанбаатар хот болон бүсийн аймгуудын шилдэг оролцогчдын зорин ирж өрсөлддөг томоохон талбар болж хөгжжээ. Энэхүү олимпиад нь Улаанбаатар хотын багуудыг нээлттэй оролцуулдаг хөдөөгийн ганц олимпиад гэдгээрээ нэр хүнд, чансаа зэрэглэлийн хувьд улсын хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгддэг аж. Түүнчлэн бүсийн олимпиад нь улс орон даяар зэрэг болж буй юм.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа