Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль хамтран зохион байгуулсан Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XIX, Говийн бүсийн V олимпиад Мандалговь хотноо хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
Тус олимпиадад Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 5-12-р ангийн 590 сурагч, 60 гаруй математикийн багш оролцож мэдлэг оюунаа сорин өрсөлдөж нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн Мэргэд сургууль тэргүүлсэн байна. Дэд байрыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Цэгц билиг" сургууль, Гутгаар байрыг Баянхонгор аймгийн "Алгоритм" сургууль тус тус эзэлсэн юм. Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит "Өлзийт" багшаар “Цэгц билиг” сургуулийн багш Ц.Ганхуяг, "Өлзийт" сурагчаар “Цэгц билиг” сургуулийн төгсөгч Ч.Мөнхзулыг шалгаруулжээ.
Ирэх онд Говийн бүсийн Математикийн VI олимпиадыг Өмнөговь аймаг зохион байгуулахаар болсон аж.