Мэдээ, мэдээлэл

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор өнөөдөр “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Тус ажлыг зохион байгуулахаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссор Ц.Шинэбаяраар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр нар оролцов.

Өдөрлөгийн хүрээнд 320 гаруй төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт семинар, 200 гаруй иргэд “Олон нийтийн хяналт ба шударга ёс” уулзалтыг хийсэн юм. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, иргэдийн асуултад хариулт өгч, Авлигтай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг утсыг сурталчлан, бусад хууль тогтомжийн талаарх тараах материалыг бэлтгэн өгчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа