Мэдээ, мэдээлэл

Засаг дарга О.Бат-Эрдэнэ хүүхдүүдийн санал, санаачилгыг дэмжлээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон "Дэлхийн зөн” ОНХХ-ийн санаачилгаар, ИТХ-ын тогтоолоор батлагдсан “Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” сэдэвт аймгийн Засаг даргын хүүхдээ сонсох өдөр боллоо. Тус арга хэмжээ нь хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний үзэл бодлыг удирдан шийдвэрлэх түвшний хүмүүст хүргэх, оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаа зохион байгуулагдлаа.

Хүүхдээ сонсох өдөрт аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг болон сургуулийн удирдлагууд, нийгмийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн хэмжээнд нийт 134 Сурагчдын оролцооны удирдах зөвлөл /СОУЗ/ байдаг бөгөөд 700 гаруй СОУЗ-ийн хүүхдийн саналаас тулгамдаж буй дараах таван чухал асуудлыг Засаг даргаар батлуулахаар гаргасан байна. Сургуулиудын СОУЗ-ийн хамтын ажиллагааг сайжруулах, Сургуулийн захиргаа багш нар дэмжин ажиллах, Үйл ажиллагаанд зориулагдсан танхим, хэрэглэгдэхүүнтэй болох, Үйл ажиллагаанд зориулсан төсөвтэй байх, СОУЗ-ийн хүүхдүүд бусдад үлгэр жишээч чадвартай байх гэж тусгажээ. Харин Засаг дарга энэхүү саналыг хүлээж аван хамгийн гол нь энэхүү саналууд төлөвлөгөө болох, хэрэгжих ёстой. Сургуулийн захиргаа үйл ажиллагаандаа тусган, боловсролын стандартын дагуу хичээллэж, хичээлийн бус цагаар СОУЗ-ийн үйл ажиллагааг явуулах нь зүйтэй. Төсвийг бодлогоор дэмжинэ. Мөн өөрсдөө санаачилгатай байж сурагчдыг манлайлж оролцох хэрэгтэй. Энэхүү саналуудыг дэмжин ажиллана. Гагцхүү хэрэгжилтийн үе шат, үр нөлөө чухал гэдгийг хэллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа