Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ сарын 30, 31-ний өдөр Удирдлагын академи, Мэргэшил дээшлүүлэх институтээс “Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт богино хугацааны зорилтод ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой ажээ. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагийн төрийн албан хаагчид болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар нийт 70 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан байна.

Сургалтыг Мэргэшил дээшлүүлэх академийн Доктор Т.Түмэнцогоо, Доктор Ц.Дэлгэржаргал нар удирдан явуулж, лекц болон дасгал ажлыг хослуулан оролцогчдод стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэн, сургалтын төгсгөлд сертификат гардуулан өгсөн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа