Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн онлайн программын сургалтыг энэ сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Сургалтад сумдын санхүүгийн алба, төсөвт байгууллагын нягтлан бодогч нийт 80 хүн оролцож байгаа аж. Энэ үеэр 2019 оны төсвийн зохицуулалтыг хийж байгаа бөгөөд сургалт гурав хоногийн турш үргэлжлэх юм.