Мэдээ, мэдээлэл

Говь-угтаал, Цагаандэлгэр сум дулааны төвлөрсөн шугам сүлжээтэй боллоо.

        Дулааны эрчим хүчний төвлөрсөн шугам сүлжээтэй сумын тоо Дундговь аймагт нэмэгдэж байна. Аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг “Ган Илч” ХХК- тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Цагаандэлгэр сум дулааны төвлөрсөн шугам сүлжээтэй болж, өнөөдрөөс халаалт дулаан авч эхлэх гэж байна.
       “Ган- Илч” ХХК өөрийн хөрөнгөөр шугам сүлжээг хийж гүйцэтгэсэн бөгөөд сумын ЗДТГ энэ хөрөнгө оруулалтыг урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ хийж, хамтран ажиллаж байгааг сумын Засаг дарга Д. Буджав хэлсэн юм. Цагаандэлгэр сумынх шиг хамтын ажиллагааны ийм шийдлээр Говь- Угтаал сум мөн нэгдсэн шугам сүлжээ хийлгэсэн байна.  Цаашид “Ган- Илч” ХХК эдгээр сумын шугам сүлжээний ашиглалтыг хариуцан, дулаан эрчим хүчээр ханган ажиллана.
       “Ган- Илч” ХХК- ийн хувьд, аймгийн төвийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 шахам хувийг дулаанаар хангадаг компани. Сүүлийн 3 жилд аймгийн төвөөс гадна Сайхан- Овоо, Өлзийт, Гурвансайхан, Дэлгэрцогт сумын төвийн хэрэглэгчдийг мөн дулааны эрчим хүчээр ханган, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ оноос эхлэн дахин хоёр сумын төвийг дулаанаар хангадаг болж байна. Ингэснээр Дундговь аймгийн хөдөөгийн сумдаас 6 сумын төв дулааны төвлөрсөн шугам сүлжээтэй боллоо.  
Халаалт дулааны шугам сүлжээтэй болж байгаатай зэрэгцэн Цагаандэлгэр сумынхан шинээр барьсан халуун усны газраа маргааш ашиглалтад хүлээн авна. Үүнд орон нутгийн хөгжлийн сангаасаа 40 гаруй төгрөг зарцуулжээ.

Эх сурвэлж: www.montsame.mn

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа