Мэдээ, мэдээлэл

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ДЭРЭН СУМАНД БОЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2019 оны аймгийн "Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл"-д тусгагдсаны дагуу "Иргэдээ сонсъё" төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр Дэрэн суманд зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр төрийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцан шийдвэрлэх зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагийн дарга, мэргэжилтэн, холбогдох албаны хүмүүс оролцож, иргэдтэй уулзалт зохион байгуулан, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. 

 

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Ахмад настан Н.Пүрэвжалба, Б.Халтар нарыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, малчин А.Доржоо, Д.Батжаргал нарыг Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнан урамшуулав. Мөн сумын цэцэрлэг, сургуулийн бага ангиудад агаар чийгшүүлэгчийг гардуулжээ.

 

Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгөөр:

-Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн цахим үйлчилгээний нээлт хийж, бүртгэл, лавлагааны үйлчилгээ
-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шинэ гэрчилгээ олгох, гэрээ сунгах, газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой өргөдөл хүлээн авах
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажлын байрны зарлал мэдээлэл, халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх
-Эрүүл мэндийн газраас мэдрэл, шүд, ЭХО, дотор, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг үзлэг хийх

-"Гүүдсек" үнэт цаасны компаниас хувьцааны талаар мэдээлэл өгч, данс нээх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэн
-Төв халхын дуулалт жүжгийн театраас уран бүтээлчдийг тоглолт, цэнгүүнийг толилуулж байна.

Түүнчлэн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Боловсрол, соёл, урлагийн газраас төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, иргэдэд шаардлагатай мэдээллийг өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа