Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлж буй чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 олон улсын стандартын хэрэгжилтийн хүрээнд зөвлөх багаас хоёр өдрийн сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
“Чанарын удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэхэд гүйцэтгэх удирдлагын манлайлал” сэдэвт сургалтад Засаг даргын Тамгын газрын 16 албан хаагч хамрагдсан бөгөөд, сургалтын төгсгөлд сертификат гардуулсан юм.
Түүнчлэн байгууллагын албан хаагчдын дунд “Чанарын кафе” зохион байгуулж, чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж, санал солилцов. “Чанарын кафе” аяны хүрээнд гарсан саналуудыг нэгтгэн хэлтсүүдэд хүргүүлсэн байна.
ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлж буй бөгөөд ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагын үйлчилгээг улам өргөжүүлэн хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга хэлбэрийн нэг болох аж.