Мэдээ, мэдээлэл

СУРАГЧИД ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ  

 

Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсрол соёл, урлагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театртай хамтран Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулан өнөөдөр “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.


Иргэний андгай өргөх ёслолд Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид оролцон Иргэний андгай өргөн, Монгол улсын иргэний үнэмлэх гардан авах насанд хүрсэн сурагчдын 75 төлөөлөлд иргэний үнэмлэх гардуулсан юм.

 

Үйл ажиллагааны нээлтийн үеэр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Энд хүрэлцэн ирсэн залуучууд Та нар бол аймаг, орон нутгийн хөгжлийн түлхүүр гэдэгт бүрэн итгэлтэй байна. Манай Улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой, чадварлаг, бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй иргэд билээ. Нийгмийг хөдөлгөх хүч болсон залуус та бүгд юу юунаас илүү шинийг мэдэж суралцах үйлдээ нэн тэргүүнд анхаарч, цаг алдалгүй, залхуурахгүй биеэ дайчлан шаргуу хөдөлмөрлөхийг аймгийн Засаг дарга миний бие эрхэм дүү нартаа онцгойлон захиж хэлье” хэмээн онцлов.

 

Сурагчид Иргэний андгай өргөснөөр мэдлэг боловсролтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр боловсролтой, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой аж.

 

Энэ үеэр Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа. Түүнчлэн “Ган-Илч” ХХК, “Өнө мөнх хайрхан” ХХК, “Тэвшийн говь” ХХК-аас энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч, Бүрэн эрхт Монгол Улсын иргэн болсноо тунхаглаж буй залууст Александр Вампиловын зохиол “Ууган хүү” жүжгийг үзэх тоглолтын тасалбарыг бэлэглэсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа