Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага болон Хууль, эрх зүйн хэлтсийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газраас 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 19-22-ны хооронд ажиллалаа.
Тус ажлын хэсэг Хууль, эрх зүйн хэлтэс болон Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж зөвлөн зааварчилж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.