Мэдээ, мэдээлэл

ХҮНИЙ НӨӨЦИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭВ

Канад улсын MERIT төсөл, Засаг даргын Тамгын газар хамтран хэлтсүүдийн ахлах мэргэжилтнүүд болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Төрийн албан хаагчийн гол ур чадварууд болон бусад хүний нөөцтэй холбоотой сургалтыг явуулах сургагч багшийг бэлтгэх сургалт”-ыг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Тухайн сургалтаар аливаа сургалтыг бусдад хэрхэн хүргэх, заах арга барилыг эзэмшүүлэх талаар лекц орж, багаар ажиллах дадлага ажлуудыг хийсэн байна. Сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау удирдан явуулсан бөгөөд сургалтад 28 төрийн албан хаагч оролцож, сертификатаа гардан авчээ.

 

Тус төслийн Техникийн зөвлөх Вилл Гау энэ сарын 21-ээс ирэх сарын 3-ны өдөр хүртэл Дундговь аймагт ажиллах бөгөөд ажиллах хугацаандаа аймгийн хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэнд албан хаагчдын сургалт, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр зөвлөн туслах аж.

 

MERIT төсөл нь Дундговь аймагт 2017 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд хүний нөөцийн чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн дэмжлэгтэйгээр ур чадварт суурилсан хүний нөөцийн менежментийн бодлогыг нэвтрүүлж байна. Мөн ажлын байрны дүн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн гаргах арга зүйн туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн үндсэн ажилтнуудын ур чадвар, тэдгээрийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн менежмент, карьерын менежментэд ашиглах үндсэн суурийг тавьж байгаа юм.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа