Мэдээ, мэдээлэл

ИЛ ТОД, ШУДАРГА БАЙДАЛ ДЭЭР СУУРИЛСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Өнөөдөр Канад улсын MERIT төсөл, Засаг даргын Тамгын газар хамтран хэлтсийн дарга нар болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудад “Гүйцэтгэлийн үнэлгээний ярилцлага хийх оролцооны арга” сэдэвт удирдах ажилтныг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

 

Уг сургалт нь ил тод, шударга байдал дээр суурилсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой юм. Сургалтаар гүйцэтгэлийн үнэлгээний ярилцлагыг амжилттай өрнүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, зөрчилдөөн үүсэхээс сэргийлэх, мөн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажлын гүйцэтгэл, сургалт хөгжил, байгууллагын соёлд гүйцэтгэлийн үнэлгээ хэрхэн нөлөөлдөг талаар авч үзэв.

 

Сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау удирдан явуулж байгаа бөгөөд 30 удирдах албан тушаалтан оролцож байгаа аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа