СУИС-ийн Соёлын сургуулиас Дундговь аймагт 2019 оны 12-р сарын 03-04-ний өдрүүдэд "Соёл урлагийн боловсролын тогтвортой хөгжил" төслийн хүрээнд "Бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр-I" сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтад аймгийн номын сан, соёлын өв, музей, соёл урлагийн менежмент, соёлын ажлын арга зүйч, мэргэжилтэнгүүд нийт 60 хүн оролцож байна.