Өнөөдөр Аймгийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хурал 11 гишүүний ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд Санхүүчдийн баярыг угтан аймгийн “Шилдэг санхүүч, эдийн засагч”-ийг шалгаруулах болон бусад албан хаагчдыг шагнаж, урамшуулах тухай хэлэлцэн, батлав.
Мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг үзүүлэхээр шийдврэлэжээ. Статистикийн хэлтсээс мал тооллогыг зохион байгуулах ажлын талаар танилцуулж, шаардлагатай төсвийг нэгтгэн танилцуулах үүрэг чиглэл өгсөн байна.