Олон Улсын Хүний эрхийг тохиолдуулан "Хууль зүйн зөвлөгөөний өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нар оролцож иргэдийн тулгамдаж буй асуудлын талаар тэдэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.